Үйлчилгээний нөхцөл ба Нууцлалын бодлого
Энэхүү нөхцөл нь THE GURU STUDIO вебсайтаар дамжуулан танилцуулах хөтөлбөр, үйлчилгээ, бүртгэл, мэдээлэл авах болон хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой харилцааг зохицуулна.
Вебсайтыг ашиглаж, хөтөлбөрт бүртгүүлснээр та доорх нөхцөлүүдтэй танилцаж, зөвшөөрсөнд тооцогдоно.
THE GURU STUDIO нь эрүүл жин, зөв хооллолт, шим тэжээл, дасгал хөдөлгөөн, дадал хэвшилд чиглэсэн онлайн хөтөлбөр, оффлайн хөтөлбөр болон ганцаарчилсан зөвлөгөөний мэдээлэл хүргэнэ.
Вебсайт дээр танилцуулагдах үйлчилгээний үнэ, хугацаа, агуулга, хамрагдах нөхцөл нь тухайн үйлчилгээний хуудсанд тусгагдана. Хэрэглэгч үйлчилгээ сонгохоос өмнө тухайн мэдээлэлтэй бүрэн танилцах үүрэгтэй.
Body Guru Online Program нь вебсайт дээр байрших онлайн хөтөлбөр бөгөөд төлбөр болон бүртгэл баталгаажсаны дараа хэрэглэгч өөрийн эрхээр нэвтэрч хичээлээ үзнэ.
Хөтөлбөрийн видео, текст, даалгавар, сургалтын материал нь зөвхөн тухайн хэрэглэгчийн хувийн хэрэглээнд зориулагдана. Нэвтрэх эрх, хичээл үзэх холбоос, сургалтын материалыг бусдад дамжуулах, хуулбарлах, түгээхийг хориглоно.
Summer Shape болон 1:1 Зөвлөгөө нь вебсайт дахь бүртгэлийн формоор дамжин хүсэлт хүлээн авна.
Бүртгэлийн дараа хуваарь, боломжит суудал, төлбөрийн нөхцөл болон дараагийн алхмыг
THE GURU STUDIO-ийн зүгээс хэрэглэгчтэй холбогдон баталгаажуулна.
1:1 Зөвлөгөөний цаг нь тухайн үеийн боломжит хуваарь дээр үндэслэн тохирно. Бүртгэлийн форм илгээсэн нь үйлчилгээ автоматаар баталгаажсан гэсэн үг биш бөгөөд баталгаажуулалт тусдаа хийгдэнэ.
Body Guru Online Program-ийн төлбөр төлөгдөж, хэрэглэгчийн онлайн хичээл үзэх эрх нээгдсэн тохиолдолд төлбөр буцаах боломжгүй.
Summer Shape болон 1:1 Зөвлөгөөний хувьд төлбөрийн нөхцөл, хуваарь, хамрагдах боломжийг үйлчилгээ эхлэхээс өмнө баталгаажуулна. Хэрэглэгч өөрийн хувийн шалтгаанаар оролцоогүй, хичээлээ үзээгүй, даалгавраа биелүүлээгүй, эсвэл үйлчилгээний явцад идэвхгүй байсан тохиолдолд төлбөр буцаахгүй.
Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд THE GURU STUDIO тухайн хүсэлтийг тусад нь авч үзэх эрхтэй.
THE GURU STUDIO-ийн хөтөлбөр, зөвлөгөө, сургалтын мэдээлэл нь эрүүл амьдралын хэв маяг, дадал хэвшил, жингийн удирдлагын ерөнхий чиглүүлэлт бөгөөд эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг орлохгүй.
Хэрэв хэрэглэгч жирэмсэн, хөхүүл, архаг өвчтэй, дааврын эмчилгээ хийлгэж байгаа, эсвэл эрүүл мэндийн тусгай нөхцөлтэй бол хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө эмчтэйгээ зөвлөлдөхийг зөвлөж байна.
Хөтөлбөрийн үр дүн нь хэрэглэгчийн биеийн онцлог, оролцоо, өдөр тутмын хэрэгжүүлэлтээс хамаарч өөр өөр байж болно.
THE GURU STUDIO нь хэрэглэгчийн нэр, утасны дугаар, имэйл, Instagram хаяг, хөтөлбөрийн зорилго болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг бүртгэл баталгаажуулах, хэрэглэгчтэй холбогдох, үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглана.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах, нийтэд ил болгох, үйлчилгээтэй х олбоогүй зорилгоор ашиглахгүй.
Хэрэглэгч өөрийн мэдээллийг засуулах, шинэчлэх, устгуулах, эсвэл мэдээлэл ашиглалттай холбоотой асуулт тавих хүсэлтээ THE GURU STUDIO-ийн холбоо барих сувгаар илгээх эрхтэй.
THE GURU STUDIO, Body Guru болон вебсайт дээр байрших бүх текст, зураг, видео, сургалтын материал, хөтөлбөрийн бүтэц, аргачлал, дизайн, нэршил, брэндийн агуулга нь THE GURU STUDIO-ийн оюуны өмчид хамаарна.
Хэрэглэгч сургалтын материалыг зөвхөн өөрийн хувийн хэрэглээнд ашиглах эрхтэй. Видео хи чээл, текст, PDF, даалгавар, аргачлал, зөвлөгөөний агуулгыг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, screenshot хийх, бусдад дамжуулах, дахин нийтлэх, арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Зөрчил гарсан тохиолдолд THE GURU STUDIO тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах, шаардлагатай тохиолдолд хууль ёсны арга хэмжээ авах эрхтэй.
THE GURU STUDIO нь үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого, хөтөлбөрийн мэдээлэл, үнэ, хугацаа, бүртгэлийн нөхцөлийг шаардлагатай тохиолдолд шинэчлэх эрхтэй.
Шинэчилсэн нөхцөл нь вебсайт дээр нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч вебсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар шинэчилсэн нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөнд тооцогдоно.