top of page

"Хөтөлбөр эхлэхээс өмнө маш хатуу, хэрэгжүүлэхэд хэцүү гэж боддог байсан. Гэтэл эхэлсний дараа өдөр тутмын зөв амьдралын хэв маягийг бий болгох бодит дадал юм байна гэдгийг ойлгосон. 30 хоногийн хугацаанд 6.8 кг жин хасаж, бүсэлхийн тойргоосоо 12 см хассан. Хамгийн том өөрчлөлт нь эрч хүч нэмэгдэж, нойр сайжирч, нуруу өвдөхөө больж, өмнө нь байдаг байсан олон зовиур арилсан."

"Өмнө нь энэ хөтөлбөрийг ганцаараа хэрэгжүүлээд дундаас нь шантарч байсан. Харин энэ удаа көүчтэй явснаар гацах, шантрах үед тухай бүр зөвлөгөө авч, хөтөлбөрөө таслалгүй хэрэгжүүлж чадсан. Өлсөх, амттан идэх хүсэл төрөх үед хүртэл хэрхэн зөв сонголт хийхийг зааж өгсөн нь хамгийн том дэмжлэг байсан. Миний хувьд көүчтэй хэрэгжүүлэх нь хэд дахин илүү үр дүнтэй санагдсан."

— Бумгэрэл

— Энхжаргал

 "Дасгалын талаарх итгэл үнэмшил бүрэн өөрчлөгдсөн. Дасгал тогтмол хийх тусам бие үнэхээр сайжирдаг юм байна. Мөн бодисын солилцоо хэрхэн ажилладаг, бүтээгдэхүүний үүрэг, 16/8 мацгийн талаар маш их зүйл сурсан. Өгсөн даалгавар бүрийг нэмж судалж, өөрийгөө хөгжүүлдэг болсон."

"Энэ хөтөлбөрөөс ойлгосон хамгийн том зүйл бол хүн ямар ч аргаар турж болдог ч шим тэжээлээ алдахгүй, зөв аргаар турах нь хамгийн чухал юм байна. Энэ хөтөлбөрийг би 100% бусдад санал болгоно. Гэр бүлийн маань дэмжлэг ч маш их нөлөөлсөн. Цаашдаа гэр бүлээрээ дагаж болох хоолны меню нэмэгдвэл бүр илүү төгс болно."

— Пүрэвдулам

— Золзаяа

— Хонгорзул

 "Дасгал тогтмол хийх, зөв хооллох дадал үнэхээр суусан. Одоо юу, яаж идэхээ мэддэг болсон бөгөөд эрүүл амьдрал миний өдөр тутмын хэвшил болсон. Хөтөлбөрийн дараа бүтээгдэхүүний талаар ч илүү итгэлтэй болсон."

 "Энэ хөтөлбөрийн дараа стресс багасч, тайван болсон. Өдөр бүр илүү их инээдэг, эрч хүчтэй, идэвхтэй болж, өглөө эрт босох хүртэл амархан болсон. Амьдралын хэмнэл маань бүхэлдээ эерэгээр өөрчлөгдсөн."

— Бямбажаргал

"Шинэ найзуудтай болж, бие биенээ дэмждэг хамт олонтой болсон нь хамгийн үнэ цэнтэй зүйл байлаа. Хөтөлбөр дууссан ч энэ дадлаа үргэлжлүүлэх урам авсан."

"Бие хөнгөрч, сэтгэл санаа эрс сайжирсан. Зөвхөн жин хасахаас илүүтэйгээр өөрийгөө хайрлах, эрүүл амьдрах дадал суусан."

— Оюунтуяа

— Нарангэрэл

 "Биеийн өөрчлөлт зөвхөн жин дээр биш гэдгийг мэдэрсэн. Толгой өвдөхөө больж, хоол боловсруулах зовиур багассан. Мөн бэлгийн амьдрал, дур хүсэл, эмэгтэй хүний биеийн тав тух хүртэл сайжирсан нь миний хувьд хамгийн том өөрчлөлт байсан."

"Энэ зун миний хамгийн үр бүтээлтэй, өөрийгөө өөрчилсөн зун байлаа. Жингээ хасах боломжтой гэдэгтээ итгэлтэй болсон. Дасгал, зөв хооллолт, хэмжилт, мэргэжлийн зөвлөгөө бүгд нэг дор байсан нь хамгийн том давуу тал байсан."

—  Билгүүн

— Лхамгэрэл

Төгсөгчдийн сэтгэгдлүүд

— Цэвэлмаа

"Зорилго нэгтэй хүмүүстэй хамт байсан нь хамгийн их урам өгсөн. Хөтөлбөрийн дараа зөв хооллолт, дасгал хоёрыг насан туршийн дадал болгох хэрэгтэйгээ ойлгосон."

— Эрдэнэтуяа

"Хамгийн их таалагдсан зүйл бол мэргэжлийн дасгалжуулагч, InBody хэмжилт, эмчийн зөвлөгөө болон хамт олны уур амьсгал байсан. Ганцаараа хийснээс хэд дахин илүү үр дүнтэй байлаа."

— Солонго

"Булчингийн масс нэмэгдэж, биеийн галбир өөрчлөгдөж эхлэхээр өөртөө илүү итгэлтэй болсон. Зөв хооллолт, дасгал хоёр амьдралын хэв маяг болдог юм байна гэдгийг ойлгосон."

— Золжаргал

"Хэрэв хамрагдаагүй бол энэ зуныг жин нэмээд, ямар ч дэглэмгүй өнгөрөөх байсан. Харин одоо хооллолтоо зохицуулж, дасгалаа тогтмол хийдэг болсон."

bottom of page