Миний тухай
Болормаа
Weight Management Mentor
Эрүүл жин, шим тэжээл,
зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, дадал хэвшлийн чиглэлээр эмэгтэйчүүдийг эрүүлээр жингээ удирдаж, үр дүнгээ хадгалахад чиглүүлдэг ментор.
Туршлага
Олон зуун хэрэглэгчийн үр дүн, өөрчлөлт, ахиц дээр суурилсан зөвлөх туршлага.
Системтэй сэтгэлгээ
Олон улсын сургалтын системд тулгуурлаж, хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцүүлсэн аргачлал.
18+ жил
Хариуцлага, сахилга бат, тасралтгүй ажилласан мэргэжлийн арга барил.
7+ жил
Шим тэжээл, эрүүл хооллолт, хөдөлгөөн, жингийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн.
Таны итгэлийг дааж ажиллана.
Яагаад гэвэл:
Яагаад энэ чиглэлээр ажиллах болсон бэ?
Олон эмэгтэйчүүд жингээ хасахыг хүсдэг ч тэдний бодит хэрэгцээ зөвхөн тоон дээр буух өөрчлөлтөөр хязгаарлагддаггүй.
Тэд эрүүл бус дэглэмээр өөрийгөө зовоохыг хүсдэггүй. Баталгаагүй бүтээгдэхүүн, түр зуурын арга, хэт шахалттай хөтөлбөрт цаг, мөнгө, итгэлээ алдахыг хүсдэггүй. Хамгийн гол нь гаргасан үр дүнгээ буцааж алдахгүй, өөрийн амьдралд тохирох эрүүл арга барилтай болохыг хүсдэг.
Энэ хэрэгцээг олон эмэгтэйтэй ажиллах явцдаа би тодорхой олж харсан юм. Тиймээс миний хувьд жин хасах зорилгыг илүү өргөн хүрээнд хардаг. Эрүүл жиндээ хүрэх, үр дүнгээ хадгалах, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, сэтгэл хангалуун амьдрахад эмэгтэйчүүдийг чиглүүлэх нь энэ ажлын маань гол үнэ цэнэ юм.
“Болормаатай ярихад хамгийн түрүүнд итгэл төрдөг. Яг л намайг ойлгоод, хаана гацаж байгааг минь шууд олж хардаг. Зүгээр нэг зөвлөгөө өгөөд өнгөрдөггүй, харин надад хэрэгжүүлж болохуйц энгийн алхам болгож тайлбарладаг нь их үнэ цэнтэй санагдсан.””
Ариунаа
IG: ariua_ariuk
“Болормаа багшийн хамгийн гоё нь мэдлэгтэй хэрнээ хүнд ойлгомжтой, амьдралд ойрхон тайлбарладаг. Өмнө нь би жин хасахыг дандаа хэцүү, хатуу дэглэм гэж боддог байсан. Харин одоо өөрийн биеэ ойлгоод, зөв аргаар өөрчлөгдөж болно гэдэгт итгэдэг болсон.”
Сувд-Эрдэнэ
IG: suvd_bold
“Болормаатай ажилласны дараа би зүгээр нэг турах хүсэлтэй хүн биш, өөртөө илүү анхаардаг эмэгтэй болж эхэлсэн. Түүний эрч хүч, итгэлтэй байдал, хэлж байгаа үг бүр нь ‘чи чадна’ гэж мэдрүүлдэг. Хамгийн гол нь тэр хүнийг хүчээр шахдаггүй, харин өөрийг нь асааж өгдөг.”
Халиунаа
IG: haliun_02
Миний өмнөх суралцагчдийн сэтгэгдэл:
Би ингэж итгэдэг:
Би өөрчлөлтийг хүнийг айлгаж, шахаж, өөрийгөө голтол нь зовоож хийдэг зүйл гэж үздэггүй.
Миний хувьд жингээ удирдах аялал бол өөрийн биедээ илүү хүндэтгэлтэй хандаж сурах, өдөр тутмын сонголтоо илүү ухаалгаар хийх, өөртөө өгсөн амлалтаа бага багаар биелүүлж эхлэх процесс юм.
Би хүнд “түргэн өөрчлөгд” гэж биш, харин өөртөө тохирсон зөв арга барилаа олж, түүнийгээ амьдралдаа авч үлд гэж чиглүүлэхийг хүсдэг.
Миний ажил бол таны өмнөөс таны өөрчлөлтийг хийх биш.
Харин таныг өөрийн биедээ дахин итгэж, эхэлснээ дуусгах хүчээ сэргээхэд замчлах юм.
Миний ажил бол жин хасуулах төдий биш.
Харин эмэгтэй хүнийг өөртөө өгсөн амлалтаа биелүүлдэг
түвшинд хүргэх юм.